Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн аманд орших дан хаус, таун хаус, харш болон тансаг ангиллын орон сууц бүхий 103 өрхийн өндөр зэрэглэлийн хотхоныг нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд Их түүх, ирээдүйг хослуулсан өвөрмөц сэдлийг амилуулж, төмөр бетон каркас хийц, сонгомол интерьер, дэлхийн стандартад нийцсэн Европын шилдэг брэндийн тоноглол, материал ашиглан бүтээв. Төвийн эрчим хүч, төвлөрсөн дулаан болон цэвэр, бохирын шугамтай холбогдсон нь бусад хаус хороололоос давуу талтай.
- Хотхоны нийт талбайн 40%-д ногоон байгууламж төлөвлөгдсөн 2523м.кв талбайг зүлэгжүүлж , 250м.кв талбайг хамрах хиймэл цөөрөм, 57м үргэлжлэх хиймэл горхи, явган алхах жимүүдийг хийх бүтээн байгуулалт үргэлжилсээр байна.
- Хотхоны оршин суугчдын цаглашгүй тав тухыг дээд зэрэглэлээр хангах Concierge үйлчилгээг санал болгож байна
- Монголын эзэнт гүрний үеийн архитектyр дизайн, уламжлалт монгол гэрийн загвараас сэдэл авч бүтээсэн 7420м.кв талбай бүхий Xanadu-Club house нь хотхоны оршин суугчид , зочид гийчдийн ая тухыг хангахад зориулагдсан үйлчилгээний төв
- Нийслэл хотын хамгийн цэнгэг агаартай, хөрс болон агаарын бохирдолгүй ,чимээ анир бага оpчин таныг хүлээж байхаас гадна 24/7 харуул хамгаалалттай аюулгүй , төвийн эрчим хүч , төвлөрсөн дулаан болон цэвэр бохирийн шугамтай
- Хотхоны эргэн тойронд гар бөмбөг , ханын теннис, талбайн теннис, хүүхдийн тоглоомын талбай , цөөрөм зэргийг төлөвлөж байгуулсан.
- Хөрш дундын сүүдрэвч ба ил галд мах шарах грилл зэргийг суурилуулж тохицжуулсан
- Highland Park клубын гишүүнчлэл
ХАРШИЙН МЭДЭЭЛЭЛ
Цутгамал төмөр бетон карказ хийцтэй
Хөнгөн блок дүүргэгч ханатай
Хөөсөн хавтан дулаалгатай
Өнгөлгөөний 2 төрлийн чулуун фасаттай
Цутгамал төмөр бетон шувуу нуруу дээвэртэй хөөсөн хавтан дулаалгатай
70-100 жилийн эдэлгээтэй ус чигнээс хамгаалагдсан шавар дээвэртэй
Шувуу нуруу дээвэр дээрээ тэнгэр тольдох цонхтой
Сонгомол интерьер дэлхийн стандартад нийцсэн Европын шилдэг брэндийн тоноглол материалтай
Хотхоны оршин суугчидын цаглашгүй ая тухыг хангах үүднээс:
- Олон улсын нислэгийг хамгийн боломжит хугацаа “төсөвөөр захиалж өгөх”
- Захиалгийн дагуу хот дотор шуудан, албан бичиг хүргэх
- Төрсөн өдөр, тансаг зэрэглэлийн хүлээн авалт зохион байгуулах бэлтгэл ажил
- Хотхоны хүүхдүүдийг Америк дунд сургууль руу зөөх
- Хими цэвэрлэгээнд хувцас өгөх, авчруулах
- Долоо хоног бүрт гэрийн гүн цэвэрлэгээ хийлгэх дундын үйлчлэгчээр хангах зэрэг ажил хэрэгч хүмүүсийн цаг хугацаа, зардал хэмнэсэн цогц үйлчилгээг Xanadu Concierge Service нэвтрүүлнэ
Үүнд:
Гадна /смарт цоожтой/ болон дотор хаалгууд
Модон паркет /хивс, дорож дэвсэх хэсэг орохгүй/
Домофон
Галын дохиолол
Радиаторууд
Цахилгааны разеткууд, нүдэн гэрлүүд
Тото брэндийн угаалтуур, суултуур, бидэ, ванн /хүүхдийн угаалгын өрөөнд/
Төлбөрийн нөхцөл:
Урьдчилгаа 20-30хувь
100% төлөлтөнд бартер оролцуулах боломжтой
3 жилийн хүүгүй хувь лизинг
Төлбөрийн графикийг харилцан тохиролцож гаргах боломжтой